“Гэрээ” систем нь аж ахуй нэгжүүдийн өдөр тутмын үйлдэгддэг гэрээ, албан бичиг, нэхэмжлэх болон үнийн санал зэрэг бичиг баримтын бүртгэх, үүсгэх боломж олгосон веб суурьт програм хангамж юм. Систем нь дараах боломжуудаас бүрдэнэ. Үүнд: Бичиг баримтын нэгдсэн дугаарлалт үүсгэх, Монгол хэлний үг үсгийн алдаа засварлах, Unicode хувиргах, Албан бичгийг Монгол Улсын стандартын дагуу боловсруулах, Гэрээний загвар үүсгэн ашиглах, Албан бичгийн загвар үүсгэн ашиглах, Харилцагчийн мэдээллийн сан үүсгэх, Олон компанийн бичиг баримтыг нэг доор үүсгэх, баримт бичиг үүсгэх эрх бүхий хүнийг тодорхойлж өгөх зэрэг олон боломжийг нэгтгэсэн систем юм.

Цахим дугаар олголтын систем

“U-Hospital” систем нь өвчтөн цахим дугаар авах болон хэвтэн эмчлүүлэх гэсэн 2 модулиас бүрдэнэ. Цахим дугаар олголтын модуль нь: Өвчтөнийг үзлэг хийх эмчийн цагийг өгнө. Ингэснээр эмч өвчтөнийг анхан шатны үзлэгийг цагны дагуу үзэн үзлэгийн мэдээллийг цахим хэлбэрт үүсгэн. Шаардлагатай тохиолдолд үзлэгийн хариуг цаасан дээр хувилан өгөх боломжтой. Хэвтэн эмчлүүлэх модуль нь: үйлчлүүлэгчдийн цахим мэдээллийн санг үүсгэж өвчтөнд хийгдэж байгаа эмчилгээний түүхийг бүртгэх дараагийн удаа дахин эмчилгээ хийлгэхэд өмнөх өвчлөл байдал мөн эмчилгээний түүхийг харах нөхцөлийг бүрдүүлж өгнө. Эмнэлгийн эрүүл мэндийн яамд өгөх тайлангуудыг электрон хэлбэрээр боловсруулж өгөх давуу талуудыг олгоно.

Их дээд сургуулийн програм

“U-University” систем нь сургалтын алба, багш, оюутан, эцэг эх гэсэн 4 модулиас бүрдэнэ. Сургалтын албаны модуль: Сургуулийн анги танхимын мэдээллийн бүрдүүлж хичээлийн хуваарийг зохиох, суралцагч оюутны мэдээллийг оруулах, дүнгийн болон чөлөөний тодорхойлолт өгөх г.м боломжийг олгоно. Багшийн модуль нь: Хичээлийн төлөвлөгөө боловсруулан сургалтын албанд өгөх, хичээл заах хуваарь, хичээлд суух оюутны мэдээллийг харах ирц, дүн оруулах, шалгалт зохион байгуулах зэрэг боломжтой Оюутан модуль нь: Хичээл сонголт хийх, хичээлийн дүн ирцээ хянах, шалгалт өгөх Эцэг эх модуль нь: Хүүхдийнхээ хичээлийн ирц болон дүнг хянан боломжийг олгох

Хүний нөөцийн мэдээллийн сангийн програм

“U-Career” систем нь компанийн ажлын анкетыг электрон байдлаар зохион байгуулаг ажил горилогчийн мэдээллийн санг үүсгэх зорилготой. Компанид шинээр ажлын байр гарахад мэдээллийн санд цугласан ажил горилогчийн анкеттай танилцах шүүлтүүр тавин дахин холбогдох боломжийг бүрдүүлж өгнө.

Зохиогчийн эрхийн тухай хуулиар хамгаалагдсан. Монсоурс ХХК © 2016 он.