Бидний тухай

“Монсоурс” ХХК нь мэдээллийн технологийн мэргэшсэн компани бөгөөд компьютерын програм хангамж, сүлжээ, серверийн удирдлага, зөвлөлгөө, үйлчилгээний чиглэлээр сүүлийн 4 жил тасралтгүй Монгол, Энэтхэг болон, Америк улсуудад сурч байсан болоод Монголын төрийн болон төрийн бус байгууллагуудад ажиллаж ихээхэн туршлага хуримтлуулсан чадварлаг инженер, програм хөгжүүлэгч нараас бүрдсэн хамт олон юм. Бид CISCO, MICROSOFT, APC, PANASONIC, SIEMENS брендийн програм хангамж болон тоног төхөөрөмжүүдийг харилцагч нартаа нийлүүлэн өөрсдийн боловсон хүчнээр тохиргоо суурилуулатыг хийж өгдөг.

Монсоурс ХХК-ний хүний нөөцийн потенциал

Монсоурс ХХК нь өнөөгийн байдлаар үндсэн 7 ажилчидтай, гэрээт 10 гаруй мэргэжилтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Гэрээт болон үндсэн ажилтангуудын 50-с илүү хувь нь энэтхэг улсын боловсролын системээр бэлтгэгдсэн чадварлаг инженерүүд болно.

Бидний хэтийн зорилт:

Шинэ дэвшилтэт бүхэнд анхдагч байж хамтран ажиллах харилцагч байгууллагынхаа хүсэл сонирхлыг нэгдүгээрт тавьж, өндөр үр өгөөжтэй чадварлаг мэргэжилтнээр байгууллага болон улс орны хөгжлийг ханган түргэтгэхэд тэргүүлэгч байна.

Бидний зорилго:

  • Монголын улсын хэмжээнд шинэ технологийн мэдээллийн бааз үүсгэх
  • Дэлхийн шилдэг технологийг Монголд байршуулах

Бидны бизнесийн үзэл баримтлал

Бидний хийсэн ажил (1) баталгаатай, (2) чанартай, (3) мартагддаггүй байхыг бид хүсдэг, тийм байхын төлөө бид хичээдэг.

  • Бид хийсэн ажилдаа 100 хувийн баталгаа өгч
  • Үйлчлүүлэгчийн хэрэгцээ, сэтгэлд нийцсэн чанартай ажил үйлчилгээ үзүүлдэг
  • Бид хийсэн ажлаа улам бүр сайжруулан чанаржуулахыг үргэлж хичээдэг.

Зохиогчийн эрхийн тухай хуулиар хамгаалагдсан. Монсоурс ХХК © 2016 он.